Сүүдрийн боол

135-р бүлэг : Хамтран амьдрахуй

Харпер тэднийг цайзаар дагуулан алхаж, дотор нь орсны дараа баримтлах ёстой дүрэм, ёс заншлын талаар жижиг сажиг зүйлсийг тайлбарлаж явлаа. Тэр их яриасаг, найрсаг хүн тул Санни удалгүй голыг нь ойлгож авав.

Ерөнхийдөө бүх зүйл тун энгийн. Хамтран амьдрах үндсэн дүрмийг зөрчихгүй л бол хүссэнээ хийж болно. Хэдхэн жижиг анхаарах зүйлтэй. Гантиг цайз дотор хүн бүр чөлөөтэй орж болох хэсгүүд бий, мөн зөвхөн Ганлаугийн хүрээлэлд хамаарах хүмүүс орж болдог бүсүүд ч байсан. Тэдгээрийг өндөр цамхгийг ороон мушгирсан могойн тэмдгээр ялгажээ.

Алхаж явахдаа Санни тэрхүү тэмдгээр чимэглэсэн хэд хэдэн бүдүүлэг хивсэн зураг олж харлаа. Хар өнгийн даавуун дээр, голд нь цагаан өнгийн загварчилсан цамхаг, түүнийг ороон мушгирсан алтан могой хатгамалтай. Энэ нь тус тусдаа Харанхуй Хот, Гэрэлт Цайз, мөн түүний эзнийг илэрхийлж байгаа бололтой.

Үүнээс гадна мэдэх зүйл цөөн байв. Хоол, ус болон бусад хэрэгцээт зүйлсийг хэзээ, хаанаас авах вэ гэдгээс өөр чухал юм бараг үгүй. Харперын хэлсэн хамгийн сүүлчийн зүйл нь цайзын бусад оршин суугчидтай хэрхэн харьцах тухай байлаа.

“Эндхийн хүмүүс их сайхан. Гэхдээ ёс журамтай байх ёстойгоо мартаж болохгүй. Ялангуяа харуулууд, анчидтай харилцахдаа. Эдгээр хүмүүс биднийг хамгаалж, амь насаа дэнчин тавин биднийг тэжээж байгаа. Тиймээс тэд хүндэтгэл хүртэх ёстой. Хэрвээ тэдний нэгтэй… ээ… ойлголцлын зөрүү гарвал, тэдний ачааг ойлгож хандана уу. Тийм биз дээ?.”

Санни турьхан залуу руу харанхуй харцаар харж, энэ үгийг дотроо ингэж хөрвүүлэв.

“Ганлаугийн хүмүүстэй бүү оролд. Харин тэд чамтай оролдвол, шүдээ зуугаад тэвч.”

Ямар гайхамшиг вэ?

Гэсэн ч, тэр энэ хооронд цайз дотор хүмүүс үнэндээ яаж амьдардгийг жаахан харж амжив. Гайхалтай нь, тэд Саннигийн төсөөлж байснаас огтхон ч тийм их доройтож, шаналсан харагдсангүй. Харин ч бүгд л энгийн ажлаа хийж, энгийн байдлаар амьдарч буй мэт.

Мэдээж түгшүүр, дарамт, ядаргааны ул мөр царайд нь байв. Гэхдээ бодит ертөнцийн хүмүүс ч яг л тийм шүү дээ. Ерөнхийдөө цайзын оршин суугчид гайхмаар нь… ердийн харагдаж байлаа.

“Хүн гэдэг юманд дасан зохицохдоо үнэхээр гарамгай юм даа.”

Өөрчлөгдөж буй Од түүнд зааж өгч байсанчлан, дасан зохицох чадвар бол хүний хамгийн том хүч.

Ямар нэг тогтвортой байдал байхад л хүн гарцыг олдог. Харин энэ эртний цайзын тирант эзэн хичнээн жигшмээр ч Мартагдсан Эрэг дээр гацсан Нойрсогчид яг тэр тогтвортой байдлыг өгч байгаа бололтой. Эффигийн “энэ газрыг тогтоон барьж байгаа ганц зүйл нь тэр новш” гэсэн үг Саннигийн толгойд цуурайтана.

“Магадгүй… зайлшгүй муу зүйл ч байж болох юм.”

Эцэст нь тэд цайзын хамгийн баруун захын цамхагт хүрэв. Үнэхээр л энэ хэсэг ихэнхдээ хоосон, нам гүм байлаа. Алсад сүндэрлэх Улаан цамхагийн аймшигтай дүр төрхөөс болж хүмүүс энд байхаас зайлсхийдэг бололтой.

Гэвч тэд хоёрын хувьд энэ нь яг тохиромжтой байв. Касси юу ч хардаггүй, харин Санни сүүдэрт мэдрэмтгий зангаасаа болж цамхагийн оршихуйд аль хэдийн дассан. Дээрээс нь одоогоор бүх цонх хаалттай тул цамхаг харагдахгүй байлаа.

Гэнэт Харпер зогсоод, бага зэрэг ичингүйрсэн өнгөөр хэлэв.

“Ээ… би нэг юм асуухаа мартчихаж. Та хоёр нэг өрөө хэрэгтэй юу, хоёр өрөө юу?”

Санаа ч бодолгүй, Санни, Касси хоёр зэрэг хэлэв.

“Нэг.”

“Хоёр.”

Тэд царцаж, бие бие рүүгээ цочирдсон харцаар харлаа. Касси улайж, харин Санни бүр ч цонхийв.

Санни үнэндээ буруу санаа агуулаагүй. Сүүлийн саруудад хамт майханд амьдарч байхдаа Кассид хэрэг гарвал ойр байхын тулд дэргэд нь байх нь зуршил нь болсон. Хамгийн гол нь, энэ урьдчилан таахын аргагүй цайзад түүнийг нүднээсээ салгахыг огтхон ч хүсээгүй. Энд хэнд ч тэр итгэхгүй байлаа.

Гэхдээ одоогийн нөхцөлд, нэг өрөө хүссэн нь огт өөр утга илэрхийлж байв.

Тийм зүйл байгаагүй шүү дээ!

Санни хоолойгоо засаад, Харпер руу харж:

“Хоёр өрөө. Хэрвээ хоорондоо залгаа байвал. Болохгүй бол… нэг өрөө.”

Турьхан залуу толгойгоо маажиж, бага зэрэг гайхсан өнгөөр:

“Аан… за. Би хоёр залгаа өрөө олж чадна гэж бодож байна. Намайг дагаарай.”

Ингээд урагш алхав.

Санни Касси руу хяламхийн хараад, толгой сэгсрэн Харперын араас дагалаа.

“Тэр буруу ойлгоогүй байгаа даа… тийм ээ?”

Удалгүй тэд бат бөх модон хоёр хаалганы өмнө ирэв. Харпер Саннид хоёр төмөр түлхүүр өгөөд инээмсэглэв.

“За, боллоо. Өрөөнүүд тийм ч том биш ч… ээ… нэлээд тухтай. Аюулгүй анхны шөнөө сайхан өнгөрүүлээрэй! Та нар удаан хугацаанд өөрийгөө аюулгүй гэж мэдрээгүй байх. Би ч цайзад орохоосоо өмнө тэгж мэдэрч байгаагүй. Бурханд талархъя, тэр үе ард хоцорсон! За тэгээд, маргааш нар мандсанаас хойш нэг цагийн дараа Төв Цамхгийн гол танхимд хоол өгнө. Тэнд уулзъя!”

Ингээд тэдэн рүү сүүлчийн удаа харж, эвгүйхэн инээгээд явчихав.

Санни, Касси хоёр эвгүй чимээгүй байдалд үлдлээ.

Бага зэрэг ичсэн хэвээр, Санни санаа алдаад:

“Чи намайг… тэгж бодоогүй биз дээ?”

Гэтэл Касси гэнэт инээмсэглэн хөхөрлөө.

“Мэднэ ээ. Зүгээр л гэнэтийн зүйл байлаа. Таагаад үзье л дээ. Чи энэ цайзад байгаа хүн бүрт үл итгэж байгаа, тиймээс намайг хэн ч ойртохооргүй харуулдаж, бүргэд шиг харна. Хэт хамгаалагч, ууртай, хүчирхийлэлд дуртай ах шиг. Тийм үү?”

Инээмсэглэн, толгойгоо ийш тийш эргүүлээд:

“Үнэндээ, надад ч энд аюулгүй санагдахгүй байна. Тиймээс баярлалаа! Гэхдээ хэлэхэд, энэ газар бараг л зочид буудал шиг юм. Нэг удаа аав, ээж маань намайг ууланд амрахаар авч явж, маш хуучин зочид буудалд байрлаж байсан. Нэр нь… юу билээ… Овергейз? Оверлук? Ямар ч байсан, яг л түүн шиг.”

Санни инээв.

“Тийм ээ, тийм! Би хэзээ ч зочид буудалд орж үзээгүй ч, яг л анх тэгж бодсон.”

Мэдээж тэр зочид буудал нь хэдэн зуун Хар дарсан зүүдний Хараал тээгчтэй, эзэн нь алуурчин тирант, ямар нэг юм тохиолдвол дуудлага өгөх ганц ч цагдаа байхгүй газар л даа.

“Хачин юм аа…”

Санни амьдралынхаа ихэнх хугацаанд цагдаагаас айж, тэднээс аль болох зайлсхийж ирсэн.

Харин одоо бол…

Тэр тэднийг үнэхээр их санаж байлаа.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8