Сүүдрийн боол

178-р бүлэг : Алдагдсан аялал

Удалгүй ширээн дээр өөр нэг газрын зураг дэлгэгдлээ. Энэ нь мангасын арьсаар хийсэн шинэхэн илгэн дээр зурсан бөгөөд хананд өлгөөтэй байсан зурагнаас хавьгүй бүдэг, бага мэдээлэл агуулсан байлаа.

Гэхдээ харахад ойлгомжтой.

Учир нь хоёр дахь зураг Харанхуй хотыг биш, харин бүхэлдээ Мартагдсан Эргийг дүрсэлсэн байв.

Санни алмайран чимээгүй ширтэв.

…Тийм ээ. Нефис энэ гурван сарын хугацааг дэмий өнгөрүүлээгүй бололтой.

Тэр энэ бүх мэдээллийг яаж цуглуулсныг Санни мэдэхгүй биз. Гэхдээ зураг дээр түүний төсөөлснөөс хавьгүй их зүйл байлаа.

Зургийн яг төвд байрлах шулуун хар зураас Улаан цамхагийг илтгэнэ. Түүнээс Шүрэн ой урсан тарч, илгэн дээрхийг цусан далай мэт залгиж байв.

Зүүн зүгт жижигхэн хар дугуй дотор цагаан цамхгийн тэмдэгтэй дүрс байв.

Харанхуй хот.

Хот өөр нэг том дугуйн ирмэг дээр байрлаж байв. Санни тэр аварга тогоог танихад их зүйл шаардагдсангүй. Эцсийн эцэст тэр түүнийг нэгэн цагт эвдэрхий завин дээр туулж байсан.

Гэхдээ одоо масштабыг нь хараад л тэр тогоо ямар аварга том, Мартагдсан Эрэг өөрөө ямар өргөн уудам болохыг жинхэнэ утгаар нь ойлгов.

Дэлхий дээр байсан бол бараг тивтэй дүйцэх хэмжээтэй байх байлаа.

Зүүдний ертөнц үнэхээр тэдний төрөлх гаригтай харьцуулахад асар том юм.

Энд зөвхөн нэг бүс нутаг нь л ийм аварга том байна шүү дээ.

Цаашлаад зураг дээр Санни танихгүй өөр олон тэмдэг байлаа. Гэхдээ зарим нь нэлээд онцгой анхаарал татав.

Тогооны нөгөө талд, Харанхуй хотын яг эсрэг шахам байрлалд модны тэмдэг Үнсэн Булшийг илтгэсэн байлаа.

Түүнээс жаахан зүүн тийш шулуун шугам дээр улаан загалмай зурсан байлаа. Өөр нэг улаан загалмай тогоон дотор, Харанхуй хотын зүүн талын гадна хэсэгт байв.

Гурав дахь нь хойшоо долоо хоног орчим явах зайд, гажиж, хэлбэрээ алдсан гавлын яс шиг тэмдгийн ойролцоо байлаа.

Дөрөв дэх нь балгас болон Улаан цамхагийн дунд.

Тав дахь нь өмнө зүгт, гурав дахьтай төстэй зайд, нуман гүүрийн тэмдэг дээр.

Харин сүүлчийн улаан загалмай илгэний хамгийн захад, Шүрэн ойн цаана өмнө зүгт байв.

Түүний хажууд хоёр тэмдэг байлаа.

Нэг нь титэм. Нөгөө нь асуултын тэмдэг. Санни үүнийг хурдан гэх чинь ойлголоо.

Эдгээр улаан загалмай нь харанхуйг ялан дийлэн гэх аймшигт тангараг өргөж, Оддын гэрлийн легионыг байгуулсан долоон мартагдсан баатрын аварга хөшөөнүүдийг зааж байв.

Сүнс Залгигч Модны зүүн талынх нь Санни энд ирсэн анхны шөнөө хоргодож өнгөрөөсөн хүлэгт баатрын хөшөө. Харин хотын хананы ойролцоох нь тэднийг харанхуй тэнгист живэхээс аварсан эмэгтэйн хөшөө.

Бусад дөрвөн загалмай нь магадгүй бас дөрвөн толгойгүй хөшөө. Гэхдээ долоо дахь нь хаана байна? Санни хөмсгөө зангидан газрын зураг руу харж ийнхүү хэлэв.

"Тэгэхээр би зөв ойлгож байна уу? Та нар Харанхуй хотоос гарч, Шүрэн ойг гаталж, Мартагдсан Эргийн зах хүртэл явна… дараа нь буцаж ирнэ гэж үү?"

Нефис инээмсэглэн:

"Ер нь бол тийм."

Үүнийг сонссон Санни санаа алдаад:

"Хэрвээ бид Шүрэн ойг хэдэн сар туулж амьд үлдээд үнэхээр гарч чадах бол яагаад буцаад ирэх ёстой юм?"

Нефисийн инээмсэглэл бага багаар бүдгэрэн, хэсэг бодолд автсанаа, газрын зургийн доод хэсэгт байсан гурван тэмдэг рүү заав.

Улаан загалмай.

Асуултын тэмдэг.

Титэм.

"Цайз бэхлэлтийн анхны эзэн Мартагдсан Эргээс гарах зам хайхаар нэг аялалыг зохион байгуулж, удирдсан юм. Тэдний мөр энд тасарсан гэж үзэж байна. Бидний мэдэж чадсанаар өмнө зүгийг гатлашгүй их уулсын цуваа хаадаг. Тэд уул руу явсан. Тэгээд хэзээ ч эргэж ирээгүй. Тэнд биднийг зөвхөн үхэл л хүлээж байгаа гэдгээс эмээж байна."

Санни толгойгоо маажин:

"Тэгэхээр та нар гарах зам хайж байгаа биш…"

"Арван таван жилийн өмнө энэ цайзыг эзэлсэн Нойрсогчдын бүлгийн үлдэгдлийг хайж байгаа юм байна? Тэгэж ойлгох уу?"

Нефис толгой дохив.

"Бас тэд цайзаас нэг зүйл авч явсан. Хэрвээ бид түүнийг олж чадвал… Ганлаугтай тулалдах боломжтой болно."

Санни хөмсгөө зангидлаа.

Нефис мэддэг бүхнээ хэлэхгүй байгаа мэт санагдав. Магадгүй тэдний хооронд үлдсэн итгэл нууцаа хуваалцахад хангалтгүй болсон байх. Эсвэл өрөөнд байсан зарим хүн энэ нууцыг сонсох ёсгүй байсан байх.

Гэхдээ энэ Саннид үнэндээ хамаагүй.

Өөрчлөгдөж буй Одын асуудал бол түүний өөрийнх нь хэрэг. Санни бол зүгээр л боломжит хөлсний хүн. Шагнал нь хангалттай л бол тэр асуулт асуухгүй байж чадна.

Мэдээж мэдэхгүй байх нь түүнийг алахгүй л бол. Саннигийн эргэлзээг мэдэрсэн Нефис нэмж хэлэв.

"Уул хүртэлх зам чиний бодсон шиг аюултай биш. Бид тийшээ харьцангуй аюулгүй хүрэх… нэг арга бий. Гэхдээ тэнд очсоны дараа… чиний ур чадвар хэрэгтэй болно. Тйимээс чи бидэнтэй байвал олон зүйл илүү амар болно."

Үүнийг сонссон Санни эргэлзэн харлаа.

"Та нар энэ бүхнийг яаж мэдсэн юм? Харанхуй хотод тэр эрт үеэс амьд үлдсэн хүн байхгүй шүү дээ."

Нефис толгойгоо гудайлган:

"Үнэхээр байхгүй. Гэхдээ түүхүүд бий. Зарим бичмэл баримт. Харин ихэнхийг нь бид Кассигийн зөнгөөс мэдсэн."

Тэр сохор охин руу дулаан харцаар харав.

"Касси бидэнд маш их тусалсан."

Удалгүй Санни бодолд автлаа. Хэрвээ Өөрчлөгдөж буй Од ийм төлөвлөгөө гаргасан бол боломжтой гэж итгэх шалтгаан түүнд байгаа гэсэн үг. Мэдээж аюул бий. Мартагдсан Эрэг дээр хэзээ ч аюулгүй зүйл гэж байдаггүй. Гэхдээ энэ аялалд нэг ховор боломж бас байсан.

Санни хэдэн сар балгасаас хол, маш хүчирхэг бүлгийн хамт явах тухай бодоход л татагдаж байв. Харанхуй хотын хананаас гадна Хар дарсан зүүдний мангасууд ерөнхийдөө доторхоосоо доогуур зэрэгтэй. Ан хийх үр ашиг хамаагүй өндөр байх болно.

Тэр илүү олон сүүдрийн хэлтэрхий, илүү олон Дурсамж авч, Чулуун Гэгээнтэнд тэжээж чадна. Ялангуяа Нефис, Эффи, Кастер зэрэг хүчирхэг хүмүүс хажууд нь тулалдаж байвал. Харин хамгийн чухал нь Касси аюулыг урьдчилан анхааруулж чадна.

Түүний нууцлаг зүйлсийг мэдрэх чадвар өмнө нь тэдний амийг хэдэн удаа аварсныг Санни мартдаггүй.

Жишээ нь тэр аймшигт шөнө. Тэд харанхуй тэнгисийн гүнээс аймшигт дуу хоолой дуурайгчийг дуудсан шөнө. Жинхэнэ зөнч хамт байвал Шүрэн ойн хамгийн аймшигтай зүйл болох хараал идсэн хар ус тийм ч үл ойлгогдох, үхлийн аюултай байхаа болино.

Тиймээс Санни энэ санааг шууд эсэргүүцсэнгүй.

Ялангуяа түүнд нэмэлт хөлс өгнө гэж байгааг бодвол.

Гэхдээ…

Өөр нэг зүйлийг тогтоон бодох ёстой байв. Санни толгойгоо өргөн өрөөнд байсан хүмүүсийг харж хоолойгоо засав.

"Өө өршөөгөөрэй… би Нефистэй ганцаараа яримаар байна. Та нар түр гарч болох уу?"

Ихэнх нь зүгээр л түүн рүү хөдөлгөөнгүй ширтэв. Ялангуяа Кастер энэ санаанд огт дуртай биш харагдана.

'Энэ нөхөр яг Нефистэй ямар холбоотой юм бэ? Яагаад ийм… өмчлөгч нь юм шиг аашлаад байгаа юм?'

Гэхдээ Өөрчлөгдөж буй Од тэдэн рүү нэг харц шидэхэд тэд дурамжхан босож, нэг нэгээрээ өрөөнөөс гарлаа.

───

Удалгүй өрөөнд зөвхөн Санни, Нефис хоёр үлдэв. Санни удаан хугацаанд эргэлзсэний дараа эцэст нь ярив. Дуу нь ширүүн, сөөнгө байлаа.

"Неф… чи яагаад ингэж байгаа юм? Яагаад намайг буцааж татах гээд байгаа юм? Энэ бүхний төгсгөл ямар байхыг чи мэдэхгүй гэж үү?"

Нефис хэсэг хугацаанд түүнийг чимээгүй ширтэв. Түүний нүүрэнд хөдөлшгүй илэрхийлэл байлаа.

Дараа нь тэр зүгээр л хэлэв.

"Учир нь надад энэ дэлхий дээр итгэдэг хоёрхон л хүн бий, Санни. Нэг нь Касси. Нөгөөдөх нь чи. Намайг хамгаална гэдэгт би зөвхөн чамд л итгэдэг."

Санни гашуун инээд алдав.

"Намайг хамгаална гэж үү? Неф, бид хоёрын ирээдүйд юу хүлээж байгааг чи мэднэ. Энэ түүх аз жаргалтайгаар төгсөхгүй. Зөвхөн… зөвхөн гуниг, өвдөлт, уур хилэн л үлдэнэ. Санаж байна уу?"

Өөрчлөгдөж буй Од хэсэг чимээгүй болов. Түүний нүүр тайван, хатуу хэвээр байлаа. Чимээгүй байдал бараг тэсвэрлэхийн аргагүй болох үед тэр эцэст нь хариулав.

"Амьдрал бол түүх биш, Санни."

"Энэ зөвхөн чамайг үхэх үед л дуусна."

Юу хэлэхээ мэдэхгүй Санни муухан инээмсэглэв.

"Тэгэхээр? Чи надад туслах уу?"

Санни санаа алдан босож, Мартагдсан Эргийн газрын зураг руу сүүлчийн удаа харлаа.

"Би… мэдэхгүй байна. Надад бодох хугацаа хэрэгтэй. Би Эффиг аваад долоо хоног аюулгүй байлгана. Түүний дараа уулзах үед чи хариугаа сонсох биз."

Үүнийг сонсох Нефис толгой дохилоо.

Тэр энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөв.

Санни эргэж, юу ч болоогүй мэт харагдахыг хичээн өрөөнөөс гарлаа. Хаалга түүний ард хаагдах тэр мөчид нүүрнийх нь илэрхийлэл шууд өөрчлөгдөв.

'Новш! Би хөлсний тухай ярихаа мартчихлаа!'

Одоо буцаад орвол маш тэнэг харагдах байх даа… Тийм биз?

Тийм биз дээ?

Түүний сүүдэр нүүрээ алгаараа дарж, эзнийхээ тэнэглэлд дахин нэг удаа шаналав.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8