Сүүдрийн боол

347-р бүлэг : Чөлөөт уналт

Санни хагарч бутарсан чулуун бороон дунд доош унав. Хөл доорх шал нь бутарсан шил мэт гэнэт нурж байлаа.

Улаан цамхаг донсолгон ёолох нь үхлийн таталтанд орсон аварга амьтан мэт санагдана. Хиймэл нарны гэрэл бүдгэрч, сулран, эртний цамхаг даяар дахин нэг чичиргээ тарж, боржин хананд нь өргөн ан цавууд гарч эхлэв.

Санни Мартагдсан Эргийг шөнө бүр залгидаг харанхуйг зайлуулсан, харин Нефис өдөр бүр манддаг нарны савыг устгасан. Тэд хамтдаа энэ хараал идсэн нутгийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр Мартагдсан Эргийн сүүлчийн өдөр байлаа. Түүнийг авчирсан нь энэ хоёр.

Мөн тэдний нэг нь энэ сүйрлийн үр дагаврыг тэсвэрлэхээс өөр аргагүй.

Чулуун хэлтэрхийн бороон дунд Өөрчлөгдөж буй Од биеэ мушгин, ямар нэгэн байдлаар сэлмээ Санни руу чиглүүлж чадлаа. Үүнээс ч гайхамшигтай нь, Санни өөрийнхөөрөө түүнийг тосон хааж амжив. Тэд хоёул бие биеэсээ хол шидэгдэж, нурууны ард нь тунгалаг далавчнууд нэхэгдэн гарч ирэв.

Хэдхэн хормын турш Санни өөрийгөө харанхуй руу чөлөөт уналт хийж байгааг мэдрэв. Дараа эцэст нь Хар Жигүүр бүрэн бүрэлдэж, бүдэг дүрс болон хувирч, түүний жинг даах болов.

Түүнийг няцлах шахсан аварга боржин хавтанг бултаж, Санни түүнийг гишгүүр болгон ашиглаж, агаарт үсрэн хөөрөв. Шөнө Дундын Хэлтэрхий гялсхийн, Өөрчлөгдөж буй Одын далавчийг чиглэв. Гэвч мөнгөн урт сэлэмний ирээр хаагдав.

Нуран унах хэлтэрхийн дунд хоёр хүний дүрс мөргөлдөн, агаарт эргэлдэв. Тулгуур байхгүй тул тэд хүч гаргах цорын ганц арга нь дайсныхаа биеийг тулгуур болгох байлаа. Тэдний бие орооцолдож, бараг л дурлалт хос мэт харагдана.

Гэвч үнэндээ энэ ойртолтын зорилго хайр биш.

Хүчирхийлэл байсан юм.

Нэг гараараа Нефисийг барьж, хөлөөрөө түүнийг хавчин, Санни биеэ мушгиж, духаараа аймшигтай цохилт өгч, түүний хамрын хэврэг яс хагарахыг мэдрэв.

...Гэвч яг тэр мөчид, Нефисийн хуягласан нударга хажуу руу нь цохилж, Кастерийн үлдээсэн дутуу эдгэсэн шархыг хайр найргүй онов.

Өвдөлтөн доор Санни ориллоо.

Дараагийн агшинд нөгөө нударга нь нүүр лүү нь бууж, мөнгөн сэлмийн жингээр нэмэгдсэн тэр цохилт түүнийг хэсэг зуур ухаан алдууллаа.

Ухаан ормогц хамгийн түрүүнд харсан зүйл нь дээрээс нь унах аварга боржин хавтан байв. Нүүрээр нь, мөн шинээр нээгдсэн шархнаас нь цус урсаж байхад Санни өвдгөө нугалж, дараа нь Нефисийн биеийг ашиглан өөрийгөө түлхэн холдууллаа.

Тэд эсрэг чиглэлд нисэн одож, аварга чулуунаас арайхийн зайлсхийв.

Ид шидтэй нөмрөгнийхөө тусламжтайгаар гулсан, Санни, Нефис хоёр бие биеэ тойрон, өргөн мушгиа замаар доошилж байв. Аль аль нь дээрээс унах чулуунуудаас зайлсхийхэд анхаарч байсан тул, хүссэн ч дахин довтлох боломж байсангүй.

Тэдний эргэн тойронд Улаан цамхаг донсолж, таталдан, улам олон ан цав гарч, бүхэл бүтэн чулуун давхаргууд салж, доош унаж байлаа. Эртний байгууламж удаан тэсэхгүй нь тодорхой.

Тэдний дээр, үхэж буй нар минут тутамд сулран байв.

...Харин доор, Гарцын төгс тойргийг хүрээлсэн Бичээсүүд харанхуйд гялалзан, гэрэл нь аажмаар тогтворгүй болж байлаа.

Алсын тагтыг чиглэн төвлөрсөн Санни хэсэг тээнэгэлзээд, Нефис рүү нэг харснаа...

Хар Жигүүрийг арилгаж, доош шунган унав.

Нисэх аюулгүй байдлыг орхиж,

Унахыг сонгов.

Чихэнд нь салхи исгэрч, Санни харанхуйг зүсэн аймшигтай хурдаар доошилж байлаа.

...Үхлийн хурд.

Тэр бүхнийг төгс тооцоолох ёстой.

Гарц хангалттай ойртож, тойрсон бичээс бүр ялгарах үед тэр ид шидтэй нөмрөгийг дахин дуудав.

Дурсамж бий болж эхлэхэд Санни уналтаа үргэлжлүүлэв. Чулуун тагт улам ойртсоор. Хормын дараа харанхуйд үхсэн шүрэн големуудын дүрс тодров. Дахин нэг хором... араатанлаг айдас зүрхийг нь эзлэв.

Тэр үхэх гэж байлаа. Няцлагдсан шавж мэт газарт дэлбэрэх гэж!

Яг сүүлчийн мөчид Хар Жигүүр бүрэлдэн бий болов. Санни тэр дор нь ид шидийг идэвхжүүлж, босоо уналтаа хэвтээ гулсалт болгохыг оролдлоо.

Хүндийн хүчний нөлөөгөөр доош татагдан, агаарт зөөлөн нум татан, тэр тагтын чулуун гадаргуутай мөргөлдөж, хүчтэй мөргөлтийг өнхрөлт болгон хувиргав. Дараа нь цаг алдалгүй босож, Гарц руу гүйлээ.

Өвдөлтөнд идэгдсэн Санни доголон алхсаар гялалзах бичээсүүдийг давж, тойрог руу орлоо. Тэр даруйд хачин мэдрэмж түүнийг нөмрөв.

Яг л... яг л чи гэнэт орчин тойрноо зүүд гэдгийг ойлгож, сэрэхийн өмнөх тэр тайлбарлашгүй мэдрэмж шиг.

Бичээсүүдийн гэрэл улам тодров. Үүний зэрэгцээ Саннигийн бие өөрөө ч мөн адил гэрэлтэж эхэллээ.

...Гэвч тэр гэрэл бүрэн тодрохоос өмнө, дээрээс сүүдэр унаж, хурц ган шажигнан буулаа.

'Үгүй ээ!'

Санни гараа өргөн, Өөрчлөгдөж буй Одын мөнгөн сэлмийг зайлууллаа. Нефис түүний дээр өшөө авагч сахиусан тэнгэр мэт бууж, нүдэнд нь асах цагаан дөл аймшигтай эрчээр дүрэлзэж байв.

Түүний хөл төмөр цагираг дотор газардмагц, гялалзах Бичээсүүд анивчиж... алга болов. Хоёр Суваг Улаан цамхагтай холбогдох холбоогоо тасалж, сүнсний энергийн урсгал зогсов. Үүнгүйгээр Гарц ажиллах боломжгүй.

Зөвхөн тэдний нэг нь тойргоос гарсан үед л бичээсүүд дахин асах байв.

Санни шүдээ зуун, сэлмээ урагш шидэж, Нефисийг тэнцвэрээ олохоос өмнө цохихыг оролдов. Гэвч тэр хэтэрхий хурдан, хэтэрхий овжин байлаа. Түүний ирийг амжаагүй байхад Өөрчлөгдөж буй Од аль хэдийн хөдөлж, сэлмийг нь өөрийнхөө доор хавчин, хажуу тийш шидэв.

Санни бүх жингээрээ мөргөн орж, аймшигтай цохилт өглөө. Тэр үед хүйтэн ган хавиргыг нь шүргэж, дахин цус урсахыг мэдрэв.

Тэд аймшигтай хүчээр мөргөлдөн, Гарцын төмөр цагирагнаас гарч, газраас тусгаарлах намхан шатаар өнхөрлөө. Тэдний нэг нь бичээсийн тойргийг давахад, тэд дахин гялалзан асав.

Санни хүйтэн чулуун дээр унаж, өвдөлт, ядаргаанд автан хэвтэв. Түүний уруулаас намхан, шаналсан дуу гарлаа.

Түүний дотор ямар нэг зүйл эвдэрсэн байв.

Тэр сул дорой санагдав.

Бас хүйтэн.

Тэр босохыг хүссэнгүй.

'Би дуусаагүй... би хараахан…'

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8