154-р бүлэг : Долоон оддын гэрэл
Бүгд чимээгүй болсон ба Гемма хүртэл түүний алдар нэрд хэсэг зуур балмагдсан бололтой. Ганц л хүн огтхон ч хариу үйлдэл үзүүлээгүй нь Кастер байсан юм. Тэр их танхимд арай эрт орж ирсэн бөгөөд одоо хана налан зогсоод Нефисийг төвөгтэй харцаар ажиглаж байв.
Түүний бүтэн нэрийг сонссон нь хоёр өөр шалтгаантай, гэхдээ адилхан газар хөдөлгөм цочрол төрүүлэв.
Нэгдүгээрт, тэр өөрийгөө хүний энгийн нэрээр бус, Жинхэнэ Нэрээрээ дуудсан байлаа. Хүн төрөлхтний түүхэнд Анхны Хар дарсан зүүдээ даван туулахдаа Жинхэнэ Нэр олж авсан Сэрэгсэд тун цөөн. Мянган Нойрсогч Зүүдний ертөнцийн Мартагдсан Эрэгт гацсан энэ газарт тийм хүн ганц ч байхгүй.
Ганлауг өөрөө хүртэл Жинхэнэ Нэргүй.
Гэтэл Нефис нэртэй байсан нь сүртэй байлаа.
…Мэдээж Санни ч бас. Гэхдээ үүнийг хэн ч мэдэх ёсгүй юм.
Хоёрдугаарт, тэр өөрийгөө Өв залгамжлагч гэдгээ зарласан. Тэр ч байтугай жирийн нэгэн бус, домогт Үхэшгүй Дөл овгийн Өв залгамжлагч. Тэр овог хүн төрөлхтнийг урагш ахиулсан гавьяатай. Нэг бус, хоёр удаа. Эхлээд Хоёрдугаар Хар дарсан зүүдийг, дараа нь Гуравдугаар Хар дарсан зүүдийг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
Эдгээр баримтын нийлбэр Харанхуй хотын төвд үл үзэгдэх дэлбэрэлт мэт нөлөөлөхөд хангалттай байлаа. Хэрэв үнэн бол Нефис Мартагдсан Эрэг дээр бараг бурхан мэт оршихуйд тооцогдоно.
Тэгэхээр аймшигт Замчинг үхлийн тулаанд дуудан сорихдоо түүний үзүүлсэн тайван байдал огт хачин санагдахгүй болов.
Их танхимд цугласан Нойрсогчдын нүдэнд байсан мансуурсан харц аажмаар өөрчлөгдөн, сулхан, болгоомжтой, бүдэгхэн гялбаагаар солигдож эхлэв.
Гэрэлгүй, цөхөрсөн сүнснүүдийн үхмэл хөрсөнд найдварын өчүүхэн үр гэнэт л нахиалсан мэт.
Санамсаргүй юу, эсвэл тооцоотой юу, яг тэр мөчид Нефис хуягаа дуудлаа. Зөөлөн туяаны эргүүлэгт олон тооны гэрлийн оч түүнийг тойрон эргэлдэж, дараа нь алга болоход түүний гоолиг биед хар цагаан өнгө хосолсон гайхамшигтай хуяг бий болсон байв.
Бүгдийн харц даруй түүний цээжний хуяг дээрх бэлгэдэл дээр наалдав. Тэнд хачин цагаан металд долоон гялалзсан од нарийн сийлэгдсэн байлаа.
"Тэ—тэр тэмдэг!"
"Оддын Гэрлийн Сүлд!"
"Долоон сүлд!"
Саннигийн адил Гэрэлт Цайзын оршин суугчдын олонх нь долоон одтой тэр бэлгэдлийг мэддэг байлаа. Хотын халдашгүй хэрмийн өмнө сүндэрлэх аварга хөшөөний нөмрөг дээр сийлэгдсэн төдийгүй, эртний цайзын ханануудыг чимсэн чулуун сийлбэрүүдэд ч байнга дүрслэгддэг.
Энэ нь хараалт энэ нутагт харанхуйг дарахаар тангарагласан долоон баатрыг бэлгэддэг гэлцдэг… мөн ард иргэдийг гэрэл рүү дахин хөтлөх учиртай.
Саннигийн нуруугаар хүйтэн хөлс урслаа.
_Юу… тэр юу хийж байна вэ? Бүгд зүгээр л нэг тохиолдол уу, эсвэл Нефис бүхнийг урьдчилан төлөвлөсөн үү? Эдгээр тэнэгүүд ийм жүжиглэлтэнд яаж хариу үзүүлэхийг тэр ойлгохгүй байна гэж үү? Хэрэв тэд буруу ойлгож, түүнийг ямар нэгэн тэнгэрийн аврагч гэж цуурч эхэлбэл Ганлауг удахгүй бидний хаалгыг тогшино шүү дээ!_
Неф юу гэж хэлсэн билээ? Зүгээр л түүнийг дагаад, өөрийгөө дэг журамтай харагдуулах уу?
Санни түүний нурууг ширтэн, будилж орхив. Тэр яаж тэгэх юм бэ? Түүний биед амьдралынхаа туршид ганц дусал ч дэг журам байгаагүй!
Энэ хооронд Гемма эцэст нь өөрийгөө барьж, Өөрчлөгдөж буй Од руу үнэлсэн харц шидлээ. Өмнө нь нүдэнд нь үл тоомсорлол, хайхрамжгүй байдал байсан бол одоо харин нэлээд болгоомжлолын ул мөр тодорчээ.
Анчдын тэргүүн аажуухан инээмсэглэв.
"Аа. Тэгвэл танилцсандаа таатай байна. Үнэхээр сүрдмээр нэртэй юм аа. Хаанаас гарч ирснийг нь бодоход хүргэхээр байна."
Эдгээр үгийн цаад утгыг ойлгоход хэцүү биш. Гемма Нефисийг худал хэлж байна гэж ёжилж байлаа.
Түүний тэр үгс хүмүүсийн нүдийг бүрхсэн хөшгийг сөхсөн мэт санагдав. Олонх нь хүсэл тэмүүлэлтэй харцаа хурдан гээж, дахин түүн рүү бараан, эсвэл хүлээлт дүүрэн харцаар ширтэв. Заримынх нь царайд бүр шоолсон, үл тоосон өнгө тодорчээ.
…Гэсэн ч цөөн хэд нь түүнийг эргэлзээтэй, ичимхий итгэл дүүрэн нүдээр ширтсээр байв.
Өөрчлөгдөж буй Од үүнд огтхон ч хариу үзүүлсэнгүй. Тэр зүгээр л тайван, үл хайхран зогсоно.
Яг л тэр энэ дэлхийн шороо, цөхрөлөөс бага зэрэг ангид оршиж буй мэт.
Удалгүй Замчин Анделийг их танхимд дагуулан оруулж ирэв.
───
Замчин дундаж нуруутай, булчинлаг биетэй, айдас төрүүлэх хөх нүдтэй, хурц эрүүтэй байв. Толгойных нь хоёр захыг хусаж, үлдсэн үсийг нь богино сүлжээнд ороосон аж. Их танхимд цугласан Нойрсогчдоос арай ахимаг настай харагдана. Магадгүй Геммаг эс тооцвол. Андел ойролцоогоор хорин дөрвөн настай болов уу?
Тэр туршлагатай, хатуу ширүүн, өршөөлгүй тулаанч гэдгээ илтгэнэ. Замчин бүр элитүүдийн дундах элит. Андел ч ялгаагүй. Түүнийг үзэн яддаг хүмүүс хүртэл айдас, хүндлэл, бүр бишрэл хосолсон харцаар ширтэж байлаа.
Танхимд орж ирмэгцээ Андел Нефис рүү бараан харц чулуудчихаад, цагаан сэнтий рүү хөтлөх шатны доод талд очин зогсов. Тэндээ тэр бөхийж, Анчдын тэргүүнд хүндэтгэл үзүүлэв.
"Би ирлээ."
Гемма түүн рүү дургүйцсэн, үл тоосон харцаар ширтээд санаа алдаад:
"Яагаад чамайг дуудсаныг мэдэж байгаа биз?"
Замчин ёжтой инээмсэглэнэ.
"Нэг янхан намайг сорих гэж байгаа гэл үү? Сайн байна. Өмнөх удаа бүх зугааг Харуст өгчихсөн чинь их гунигласан шүү би."
Олон хүний дундаас ууртай шивнээ сонсогдовч хэн ч бардам алуурчинд ил цагаан өш хонзонгоо харуулж зүрхэлсэнгүй.
Геммагийн уруулын булан доош унжиж, тэр хэсэг чимээгүй сууснаа, аюултай өнгөөр занан:
"Зугаа? Чи зугаа гэж хэлэв үү? За тэгвэл, Андел, амьдрал чинь уйтгартай байвал надад л хэлэхгүй яагаав. Ингэе. Энэ охиныг алсныхаа дараа жинхэнэ зугаа гэж юу байдгийг би чамд үзүүлье."
Ингээд тэр Харуулуудад дохио өгч, тулаан эхлэхийг зөвшөөрөв. Андел хөмсгөө үл ялиг зангидсан ч удалгүй эргэн харж, уруулдаа бараан инээмсэглэл тодруулав.
Санни, Касси хоёр хажуу тийш хөтлөгдөн, үзэгч Нойрсогчдын дунд нэгдэв. Их танхимд аль хэдийн нэлээд олон хүн цугларсан байлаа.
Бүгд аймшигт Замчин болон Нефисийг түгшүүр, догдлол хосолсон харцаар ширтэнэ. Зарим нь зүгээр л цуст үзүүлбэр харах гэж ирсэн. Тэдэнд хэн амьд үлдэх, хэн үхэх нь хамаагүй. Гэхдээ Гадаад суурингаас ирсэн тэр охин туршлагатай Замчинг гардан тулаанд ялна гэж хэн ч итгэсэнгүй.
Зарим нь Анделийг нүглийнх нь төлөө шийтгэгдэхийг хүсэж байв. Гэвч тэд хүртэл Неф үхэх тавилантай гэж бодож байлаа. Зүгээр л үхэхээсээ өмнө тэр новшийг жаахан ч болов цус алдуулаасай гэж найдсан хэрэг.
Магадгүй зөвхөн Санни, Касси, Кастер гурав л энэ тулааны үр дүн бусдын бодож буй шиг тийм ч тодорхой биш гэдгийг мэдэж байсан байх.
Андел цаг алдалгүй зэвсгээ дуудан, Өөрчлөгдөж буй Од руу алхлаа. Түүний гарт болхи гэмээр давтаж хийсэн, харгис муруй сэлэм гялалзан гарч ирэв. Ир нь сахлын хутганаас ч хурц болсон байлаа.
Санни чичирхийлэн тэр ирийг бүр Оддын Гэрлийн Легионы Хуяг ч тогтоож чадахгүйг ойлгов.
Замчингийн хөдөлгөөн зөөлөн, хуурмаг бас Хар дарсан зүүдний мангас болон хүмүүсийн эсрэг цуст тулалдаанд өнгөрүүлсэн олон жилийн туршлага түүний биеийн хөдөлгөөнөөс илт мэдрэгдэнэ. Уруул дээрх бараан инээмсэглэл арилахгүй, нүдэнд нь цусны шунаглал дүрэлзэнэ. Олон жил мангас агнасны эцэст тэр өөрөө мангас шиг харагдах болжээ.
Харин Нефис тайван зогссоор, түүнийг ойртон ирэхийг ажиглана. Тэр бүр сэлмээ ч дуудсангүй.
_Тэр юу хийгээд байна? Харустай адил дүр эсгэх гээд байна уу?_
Хоорондын зай хэдхэн алхмын хэмжээтэй болоход бүгд амьсгаагаа түгжлээ. Гэнэт Андел сэлмээ далайж, бараг хүн биш мэт гайхалтай хурдаар дайрч, түүний түлхэлт маш хүчтэй байсан тул гутлын улны доороос нь тоос босно.
Санни нударгаа атгаад:
_…Тэр юу!_
Шидийн сайжруулалттай ир түүнийг хуваан таслахын яг өмнөх агшинд Нефис гэнэт хажуу тийш бултаж, хоёр гараа дээш өргөн, урт сэлмээ зэрэгцүүлэн дуудлаа. Гэрлийн биет бус оч Анделийн муруй сэлмийн ирийг нэвт шурган өнгөрч, нөгөө талд нь мөнгөлөг ган болон биелэлээ олов.
Замчингийн нүд асар өргөн болж тэллээ. Тэр нүдээ ч аньж чадахгүй байлаа гэхдээ...
…Үүрд.
Дайсны мах хооронд нь юу ч саад болоогүй тул, агаараас саяхан бий болсон урт сэлэм Анделийн хүзүүнд сунаж шигдэн, толгойг нь мөрнөөс нь цэвэрхэн гэгч нь тас цавчив.
Замчингийн хүзүүнээс цус тэнгэр өөд олгойдон, толгой нь хөл бөмбөг мэт шалан дээр өнхрөн, Ганлаугийн цагаан сэнтий рүү хөтлөх шатны дэргэд зогсов.
Их танхимаас агаар гэнэт сорогдсон мэт болсон байлаа.
Үхлийн нам гүмд Анделийн бие цагаан гантиг дээр хүндээр навс хийтэл уналаа.
Бүгд Нефисийг итгэж ядсан харцаар ширтэнэ. Нойрсогчид, Харуулууд, тэр байтугай Гемма хүртэл.
Үнэнийг хэлэхэд Санни өөрөө ч бага зэрэг цочирдсон юм. Өөрчлөгдөж буй Од ялж магадгүй гэж тэр сэжиглэж байсан ч Гэрэлт Цайзын хамгийн аймшигт дайчдын нэг, жинхэнэ Замчинг ганцхан цохилтоор хөнөөнө гэж огт төсөөлөөгүй.
Нүүрэндээ хүйтэн илэрхийлэл тодруулсан хэвээр Нефис сэлмээ сарниулж, гантиг шат руу алхав. Тэр тасарсан толгойг үснээс нь шүүрэн авч, Анчдын ахмад руу харлаа.
Дараа нь, олон давтсан эелдэг инээмсэглэлээ тодруула:
"...Аан. Тантай бас танилцсандаа маш их таатай байна."